Грек дэх улс төрийн хямрал эдийн засгийн хямрал болон хувирах магадлал тун өндөр байна. Шинэ засгийн газартай болох гэсэн ээлжит оролдлого дахин амжилтгүй болжээ. Ингэснээр Евробүсээс Грекийг хасах магадлал улам бүр баталгаажиж байна хэмээн ажиглагчид үзжээ.
Грекийн байдлаас дэлхийн зах зээл дээрх уналт ч улам бүр даамжирч, 2008 оны байдлыг санагдуулам болсон байна. Тухайн үед “Леман брадерс” хөрөнгө оруулалтын банк дампуурлаа зарласнаар тэр даруйдаа санхүүгийн сүйрлийн эх үүсвэр болж байлаа.
Германы канцлер Ангела Меркелийн нам Хойд Рейн-Вестфал мужид болсон орон нутгийн сонгуульд ялагдал хүлээжээ. Христосын ардчилсан холбоо 26 хувийн санал авсан бол Социал демократ нам 38 хувийн санал авч ялалт байгуулсан байна. Ногоон нам 12, Чөлөөт ардчилсан нам 8.5 хувийн санал авлаа. Христосын ардчилсан нам Хойд Рейн-Вестфалд түүхэндээ хамгийн бага санал авч буй нь энэ юм
Францад зүүний хүчний төлөөлөгч Ерөнхийлөгчөөр сонгогдсон, Грекийн парламент хуваагдчихаад байгаа зэрэг нь Европын цаашдын хувь заяанд хэрхэн нөлөөлөх бол. Европын тоймчид ажиглагчид Энэ асуултын хариуг олохыг чармайж байна.
Францын социалист намын тэргүүн Франсуа Олланд Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан нь Британий лейбористуудад итгэл найдвар өгч байна.
Санхүүгийн луйвар хийсэн хэрэгт буруутгагдаж байсан Японы эрх баригч намын нөлөө бүхий улс төрчийн нэг, сүүдрийн удирдагч хэмээн нэрлэгддэг Итиро Озава цагаатгагдсан байна. түүнийг улс төрийн намуудын санхүүжилтийн дүрэм журмыг зөрчсөн хэргээр буруутгаж байсан юм.
НҮБ-ын аюулгүйн зөвлөл Хойд Солонгос өнгөрсөн сард пуужин тээвэрлэгчээ хөөргөсөнтэй холбоотойгоор тус улстай холбоотой 3 компанийн эсрэг хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Аюулгүйн зөвлөлийн тэргүүн өнгөрсөн сарын 16-нд Хойд Солонгосын энэхүү алхамыг буруушаасан мэдэгдэл гаргахдаа 15 хоногийн дотор хориг арга хэмжээ авах жагсаалтыг гаргахыг уриалсан.
Францын ерөнхийлөгчийн 2 дахь шатны сонгуульд өрсөлдөж байгаа нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн өчигдөр болсон ч хэн нь ялалт байгуулсныг шууд дүгнэчих үр дүн гарсангүй гэж ажиглагчид тэмдэглэж байна. Телевиз радиогийн бараг бүх сувгаар шууд дамжуулсан энэхүү халз мэтгэлцээн 3 цаг орчим үргэжилсэн юм.
Египетэд Ерөнхийлөгчийн сонгуулийн компани уржигдар албан ёсоор эхэллээ. Төрийн тэргүүний сонгууль ирэх 23, 24-нд болох бөгөөд сонгуулийн сурталчилгаа санал хураалт болохоос ирэх 21-нд хүртэл үргэлжлэх юм.
Европын орнууд болоод Украины хооронд таагүйхэн байдал үүсээд байна. Украины Ерөнхий сайд асан Юлия Тимощенког харгалзагчид зодсон гэх шуугиан бүх Европ даяар гинжин урвал үүсгээд байна хэмээн хэвлэлийнхэн тодорхойлон бичиж байна. Германы Ерөнхийлөгч Йоахим Гаук Европын удирдагчдаас хамгийн түрүүнд Ялтад болох дээд уулзалтад оролцохоос татгалзаж байгаагаа илэрхийлж Украины улбар шар хувьсгалын удирдагчдийн нэг Тимощенкотой хорих газарт бүдүүлгээр харьцаж хүч хэрэглэсэн гэх шуугианы хариуг барьсан юм.
Пакистаны Карачи хотод өнгөрсөн долоо хоногт үймээн самуун дэгдсэний улмаас 24 хүн амь үрэгдсэн гэж Пакистаны хууль хяналтын байгууллагаас мэдээлсэн байна.
Лияри мужийн энэ томоохон хотод гурав дахь өдрөө зэвсэглэсэн гэмт хэргийн бүлэглэл болон улс төрийн хөдөлгөөний хооронд мөргөлдөөн үргэлжилсэн юм. Зэвсэглэсэн этгээдүүд цагдаа нарын эсрэг автомат буу, гранат болон гар аргаар хийсэн тэсрэх бөмбөг хэрэглэж байгаа учир цагдаа нарт тусгай ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа гэнэ.
АНУ-ын Зэвсэгт хүчин хамгийн орчин үеийн F-22 хэд хэдэн шинэ сөнөөгч онгоцыг холбоотнуудынхаа баазад Иранаас 300 км-ийн зайд байрлуулжээ. Энэ тухай FOX News телевизийн сайт дөрөвдүгээр сарын 28-нд мэдээлсэн байна.
Гэхдээ АНУ-ын Нисэх хүчний командлал Ираны цөмийн байгууламжид цохилт өгөхөөр онгоцнуудыг Персийн буланд байрлуулаагүй гэв. Харин онгоцнуудыг бүсийн түншүүдтэйгээ хамтран ажиллах үүднээс оруулсан гэжээ.
Хойд Солонгосын ардын арми үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. Тус улсын удирдагч ардын армийн ойд зориулсан ёслолын ажиллагаан дээр үг хэлэх бөгөөд энэ үеэрээ их удирдагч эцгийнхээ үйл хэргийг залгамжлан үргэлжлүүлж цэрэг армиа өргөжүүлж хөгжүүлэх нь гол зорилт нь байх болно гэдгийг зарлах болов уу гэж Японы ажиглагчид тэмдэглэж байна.
Амжилтгүй болсон ч олон улсын шахалт шаардлагыг үл харгалзан хиймэл дагуул бүхий пуужин тээвэрлэгчээ хөөргөсөн ХОйд Солонгосын эсрэг олон улсын хамтын нийгэмлэг ямар хариу арга хэмжээ авахаа хэлэлцэж байна.
Улс төрийн хямрал эдийн засгийнх болох төлөвтэй
Далай ламыг хороох тагнуул бэлдээгүй гэв А.Меркелийн нам ялагдал хүлээлээ Афганистаны төлөөлөгч бусдад алагдав Хуваагдмал байдал Европын хувь заяанд хэрхэн тусах бол Озаваг цагаатгав НҮБ Хойд Солонгост хориг арга хэмжээ авна Халз мэтгэлцээн гурван цаг үргэлжлэв Египетийн сонгууль эхэлж, Мьянмын Аун Сан Су Чи тангарагаа өргөнө Цэргийн хүчээр энхтайвныг тогтоох асуудлыг хэлэлцэнэ
Авлигатай тэмцэгч Анна Хазарег баривчиллаа
Гэрийн тэжээмэл амьтдыг хамгаалах байгууллагууд түгшүүр зарлалаа
А.Меркелийн нам ялагдал хүлээлээ
Улс төрийн хямрал эдийн засгийнх болох төлөвтэй
Египетийн сонгууль эхэлж, Мьянмын Аун Сан Су Чи тангарагаа өргөнө
Халз мэтгэлцээн гурван цаг үргэлжлэв
Үгэнд нь ордоггүй хүүхдээ өвөрмөц аргаар шийтгэжээ
Эрх баригчдын буруутай үйлдлийг дэмжих ёсгүй
Цэргийн хүчээр энхтайвныг тогтоох асуудлыг хэлэлцэнэ
НҮБ Хойд Солонгост хориг арга хэмжээ авна
Японд хийн хадлагад өртсөн, Францад осолд орсон хүүхдүүдийн төлөө гашуудаж байна
Шенудагийн гэгээн дурсгалыг хүндэтгэв Дэлхий ээж хатуурхаж байна Пан Ги Мун аюулгүйн зөвлөлд хандаж уриалга гаргалаа Аялал жуулчлалын сайд гадны жуулчдыг татахын тулд өндөр дээрээс үсэ Фемен хөдөлгөөний идэвхтэнүүд Энэтхэгийн эрх баригчдад хандаж эсэргүүцлээ Б.Обама жуулчдад зориулж виз олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ Тунисийн оюутнууд өлсгөлөн зарлалаа Фукушимад барьсан шинэ байшингаас цацраг идэвхит бодис илэрлээ Нигерт шатахууны үнийг эсэргүүцэгчдийн мөргөлдөөн үргэлжилж байна WORLD УЛС ТӨР & ЭДИЙН ЗАСАГ NEWS
Хужаа хүн
2011-08-18 13:23:44
Eminem - Space Bound
2011-07-23 13:03:16
Агуу Гамшгаас Аврагдах Гарц Дээгүүр Өнгөрөх Баяр
2011-06-16 11:23:56
Гэр бүлийн мөрдлөг
2011-05-18 09:51:02
LIFE.MN - ОНЦЛОХ Япон бүжигчин Өүлэн эхийн дүрд бүжнэМонгол-Япон орны хамтын харилцааны 40 жилийн ой энэ онд тохиож байгаа. Жил бүр ойгоо тогтмол тэмдэглэж ирсэн түүхтэй. 5 дугаар сарын 10-нд "Ит ... Марафонч Б.Сэр-од олимпийн бэлтгэлээ Бээжинд хийнэМанай улсын олимпод оролцох марафончид БНХАУ-д бэлтгэлээ хийхээр болжээ. Өнгөрсөн долоо хоногт болсон бүх ард түмний спортын наадамд амжилттай ор ... Фитнессд явахдаа анхаарах зүйлс“Фитнессд явъя!” гэж. Хамгийн түрүүнд чамд баяр хүргэхийг хүсэж байна. Гэр хорооллыг төвлөрсөн халаалтын шугамд холбох ажил эхэллээНийслэлийн Чингэлтэй дүүргийн 8, 9,10,11 дүгээр хороо буюу Дэнжийн мянга орчмын айл өрхүүдийг төвлөрсөн халаалтын шугамд холбох ажил өнгөрсөн бямба ... Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МАХН-ын зарим гишүүдийг хүлээн авч уулзавӨчигдөр 17 цагийн байдлаар монгол улсын тэргүүлэх эмч нарын гаргасан дүгнэлтийг үзэхэд Н.Энхбаярын бие организмын нэлээн хэсэг нь үхлийн байдалд ши ... |
||
Нэгдсэн Орос яллаа
Мэдээллийн нууц алдсан хүмүүсийг баривчлав
Юнеско санхүүжилтээ хасав
Ираны атомын цахилгаан станц дэлхий нийтийн халуун цэг болж байна
Төмсөнд татвар ногдуулахаар болов
Олон улсын валютын сангийн тэргүүний баривчилгаа дуулиан тарьж байна
Ливийн шинэ засгийн газар тангарагаа өргөлөө
Перуд газар хөдөллөө
Хятад балластик пуужин хөөргөхөд оролцжээ