|
Шилдэг нийтлэл >>
Гэрийн тэжээмэл амьтдыг хамгаалах байгууллагууд түгшүүр зарлалаа
2012-01-25 11:21:58
Ан амьтад, гэрийн тэжээмэл амьтдыг хамгаалах байгууллагууд түгшүүр зарлаад байна. учир нь зэрлэг ан амьтдын оронд үс арьсыг нь ашиглахын тулд гэрийн тэжээмэл муур нохдыг ихээр хороож байна хэмээн тэд анхааруулж байна. Оросын нийслэл хотын захуудад л гэхэд булга, тарвага, суусар, минжний оронд нохой муурын арьсыг сайтар боловсруулж, өнгөлж сорлоод зарж байгаа тохиолдол олон илэрсэн байна. хятадын үйлдвэрлэгчдийн иймэрхүү хуурамч бараа бүтээгдэхүүн орон нутгийн арьс, арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд ихээхэн уршиг тарьж байгаагийн зэрэгцээ худалдан авагчид ч бас хохирч байгааг анхааруулж байна. тиймээс халаасан дахь мөнгөө хэмнэж, гэрийн тэжээмэл амьтдыг хамгаалахын тулд хуурамч бараа бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг уриалж байна. Сэтгэгдэл бичих
2011-06-23 12:02:53
|
||
Сэтгэгдэлүүд